Эдийн засагFocus

Ипотекийн 970 тэрбум төгрөгийн зээлийг 8 372 өрхөд олгожээ

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс энэ сарын 09-ний өдрийн  байдлаар 970 тэрбум төгрөгийн зээлийг 8 372 өрхөд олгожээ. Улаанбаатарт 542 тэрбум төгрөгийн зээлийг 4206 өрхөд, 428 тэрбум төгрөгийн зээлийг 4,166 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 155 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 315 хувь өссөн байна.

Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдэн, хөтөлбөрийн зээл олголт 2.3 дахин нэмэгдсэн гэж Төв банкнаас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version