СЕХFocus

Нийслэлийн сонгуулийн хороонд нийт 15 нам, нэг эвсэл хүсэлтээ ирүүлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг авах хуулийн хугацаа энэ сарын 12-ноор дуусав. Орон нутгийн сонгуульд оролцох, эсэх тухай хүсэлтийг аймаг, дүүрэг тус бүрээр хүлээж авсан байна. Нийслэлийн сонгуулийн хороонд нийт 15 нам, нэг эвсэл хүсэлтээ ирүүлсэн аж.

Хамтарсан Засгийн газарт нэгдсэн гурван нам болох МАН, АН, ХҮН уг сонгуульд тус тусдаа оролцох нь. Мөн ИЗНН, БНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэний хөдөлгөөний, Ард түмний хүч, Хөгжлийн хөтөлбөр, Үнэн ба зөв, Ард түмний олонхын засаглал, Гэр хороолол хөгжлийн, ШИНЭ нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх хүсэлтээ илэрхийлжээ.

Уг сонгуульд хамтарч оролцохоо зарласан хэдий ч Иргэдийн оролцооны нэгдэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан тус тусдаа хүсэлтээ өгсөн юм байна. УИХ-ын 2024 оны сонгуульд 21 нам, хоёр эвсэл оролцсон. Эдгээрээс гагцхүү Үндэсний эвсэл л энэ бүрэлдэхүүнээрээ дараагийн шатанд өрсөлдөхөөр шийджээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version