-ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР 8 ДУГААР САРЫН 8 БҮХ САЙХАН ААВУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ-
Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг аавуудын баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.
Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна.
Харин манай Монголд 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос наймдугаар сарын наймны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн.
Энэ өдөр аав нартаа хэлж амжаагүй талархлын үгс болон ХАЙРТАЙ гэдэг үгээ харамгүй хэлээрэй.