Эрүүл мэндFocus

УНТЭ: Австралийн эмч нартай хамтран нүдний эмч нарыг мэргэшүүлж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн удирдлагууд “Sight for all” Австралийн эмч нарын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

“Sight for all” Австралийн эмч нарын нийгэмлэгээс УНТЭ болон бусад эмнэлгийн нүдний эмч нарыг мэргэшүүлэх зорилгоор ээлжит сургалтыг зохион байгуулж байна.

Нийгэмлэгийн зүгээс манай улсад хүрэлцэн ирж мэс засал хийгээд зогсохгүй манай эмч мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, тогтвортой хөгжүүлэх зорилгоор онлайн болон ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Эхний сургалтыг Австрали улсын Сидней хотын Royal Prince Alfred Hospital эмнэлгийн глаукомын зөвлөх эмч Сартаж Сандү /Sartaj Sandhu/ 7 дугаар сарын 29-өөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд нүдний даралт буюу глаукомын чиглэлээр удирдан явуулсан бол энэ долоо хоногт буюу 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нүдний мэдрэлийн чиглэлээр ажлын байрны сургалтыг зохион байгуулжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version