Уул уурхай

Гордон Уоллосыг “Тэргүүний уурхайчин” хүндэт тэмдгээр шагнав

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарын “Тэргүүний уурхайчин” хүндэт тэмдгээр “Орика” Зүүн болон хойд азийн бүс нутаг хариуцсан бизнес менежер Гордон Уоллосыг шагнав. Шагналыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох газрын дарга М.Мэндбаяр, Г.Намчинсүрэн нар гардуулав.

“Орика Монголиа” ХХК нь олон улсад нийцсэн үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагууд төдийгүй хэрэглэгч аж ахуй нэгжүүдэд хүлээн зөвшөөрөгдөх техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж Монгол Улсын уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Оюутолгойн төслийг амжилттай хэрэгжихэд дэмжлэг болж буйг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

“Орика Монголиа” ХХК нь Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой, “Орика” групп үүсгэн байгуулагдсаны 150 жилийн ой энэ онд тохиож буй юм. Тус компани нь сүүлийн 5 жилд стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн ил болон далд уурхайг тасалдалгүй явуулахад тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, холбогдох үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж буй юм.

“Тэргүүний уурхайчин” тэмдгээр шагнагдсан Гордон Уоллос нь сүүлийн 10 гаруй жил Орика Монголиа ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж, 5 жилийн турш Оюутолгойн төслийн өрөмдлөг, тэсэлгээ, түүний дараах уурхайн ажиллагаанд эдийн засгийн үр ашиг бүхий программ хангамж, дэд бүтцийг нэвтрүүлэн ажилласан.

“Орика Монголиа” ХХК нь аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөгжилд цахим технологийг шинээр оруулж ирэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг ойрын болоод дунд хугацааны зорилт болгон ажиллаж байгаа талаар танилцуулав. Мөн тус компанийн зүгээс харилцан хамтын ажиллагаагаа үр дүнтэй байгааг онцлон бодлогын түвшинд дэмжин ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version