ОнцлохЭрүүл мэнд

“Дэзэрэт” ОУ-ын энэрлийн байгууллагаас 100 тэргэнцэр хандивлалаа 

Монгол Улсад 30 гаруй жилийн турш хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж буй “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага нь өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй тэргэнцрийг эрүүл мэндийн байгууллагуудад хандивласан бөгөөд энэ удаа Баянгол дүүргийн ИТХ-тай хамтран ажиллаж, ГССҮТ-д 100 ширхэг тэргэнцрийг хандивлаж байна. 

Яаралтай тусламжийн тасагт өдөрт 450-500 орчим хүн үйлчлүүлдэг ГССҮТ-ийн тусламж үйлчилгээний чухал хэрэгслийн нэг болох тэргэнцрийн тоог нэмж, шинэчилснээр мөчдийн хугарал, тулгуур эрхтний гэмтэл, хүнд бэртэлтэй үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

1 / 7

Түүнчлэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаатай уулзалт хийж, эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга замуудын талаар санал бодлоо хуваалцсан байна.

Уулзалтаар эмнэлгийн орц гарцаар тусгай хэрэгцээт автомашиныг чөлөөтэй нэвтрүүлэхэд чиглэсэн авто замын засвар, тэмдэг тэмдэглэгээний асуудал, хүнд өвчтөн тээвэрлэн ирж буй нисдэг тэрэгний агаарын урсгалыг хааж болзошгүй барилга байгууламжийн үйл ажиллагааг судлах, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг дэмжих, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version