СЕХFocus

Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 12-ны өдрөөс зогсооно

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар товлосон.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/   цахим санд байршуулсан.

Сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч шалгана уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version