Байгаль орчин

Ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур орох төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх улирлын буюу долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөлөө.

Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян­-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор хойд, Булган, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version