Хууль эрх зүй

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал 1 цаг завсарлалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал цагийн хугацаатай завсарлалаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг долдугаар сарын 1-нд товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан юм. Тэрбээр өнөөдөр гурван өмгөөлөгчийнх нь хоёр нь хөдөө орон нутагт байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасан байна. Мөн дахин нээлттэй шүүлгэх хүсэлт тавихад хүсэлтийг нь хүлээж аваагүй аж.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлогдсон. Гэсэн ч шүүх хуралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын хүртэл хойшилсон. Уг шүүх хуралдааныг зарим хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасан ч хүлээж аваагүй юм.

Энэ талаар Сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлэл өгсөн юм.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version