Эрүүл мэндFocus

БНСУ-д эмчлүүлсэн Е.Дамир хүү эх орондоо ирлээ

Жижиг, дунд үйлдвэрийн газраас санаачлан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран жил бүр 2 хүүхдийг үнэгүй эмчлүүлэхээр болсон билээ.

Энэ ажлын хүрээнд 2023 онд  Өмнөговь аймгийн харьяат хүнд түлэгдэлтэй гэж оношлогдсон Б.Үүрийнгэгээ охиныг үнэ төлбөргүй эмчлүүлсэн бол 2024 онд сонгогдсон Дамир хүү БНСУ-д 2 сар орчим хугацаанд эмчлүүлээд  эх орондоо ирлээ. Хүү 5 удаагийн хагалгаанд орсон бөгөөд зовиур багасч цовоо, сэргэлэн болоод иржээ. Хүү ирэх жил бас дахин хагалгаанд орно.  

БНСУ-д эмчлүүлсэн Э.Дамир хүү эх орондоо ирлээ

Энэ жилийн тухайд Жижиг, дунд үйлдвэрийн газраас хүнд түлэгдэлтэй бага насны хүүхдийн судалгааг хийж, Баян-Өлгий аймгийн харьяат Еркебулан овогтой Дамир хүү сонгогдсон. Хоёр  настай Дамир хүү одоогоос жил орчмын өмнө нүүр, 2 гар, хүзүү, цээж хэсгээр 45%-тай 3В зэргийн хүнд түлэгдсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт  28 хоног ухаангүй байж, эмийн эмчилгээ болон нөхөн сэргээх хагалгаанд 4 удаа ороод байсан юм. 

Ээж хүү 2-ыг БНСУ-д эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд асарч, эмнэлэгээс гараад харих хүртэл гэртээ байлгаж, өөрийн үр хүүхэд мэт санаа тавьж байсан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон түүний гэр бүлд талархал илэрхийлье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version