Тамирчдын амжилтОХУFocus

“Торгоны зам” автораллид гадаадын мянга гаруй тамирчин оролцож байна

ОХУ-ын Томск хотоос энэ сарын 06-нд эхэлсэн “Торгоны зам” олон улсын авторалли уралдаан манай улсад үргэлжилэн зохиогдож байна. Олон улсын багийнхан Монгол Улсын нутагт дэвсгэрт 7 дугаар сарын 9-нд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтэрч Ховд аймагт 7 дугаар сарын 9-11-ний өдөр, Говь-Алтай аймагт 7 дугаар сарын 11-13-ны өдөр уралдана. Улмаар авторалли Баянхонгор болон Дундговь аймагт 7 дугаар сарын 14-15-нд болж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дуусна.

Энэ жилийн “Торгоны зам 2024” олон улсын авторалли уралдааны ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болж байгаагаараа онцлог бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна улсын төсөвт хөрөнгө оруулах боломжтойг зохион байгуулагч нар нь мэдээллээ..

Тодруулбал, энэ жилийн хувьд ОХУ-ын талаас санхүүгийн бүх асуудлыг бүрэн шийдвэрлүүлж, Монгол Улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргахгүй байх зарчмыг баримталж байгаа юм.

Харин Монгол Улс авторалли уралдаан зохион байгуулагчид болон тамирчдыг хил, гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх, уралдааны үед тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр дэмжиж ажиллаж байна.

Авторалли уралдаан нь Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгаар олон зуун километр замыг туулж байгаа нь Монгол Улсын байгалийн үзэсгэлэнтэй газрууд болон тухайн орон нутгийг гадаад орнуудад сурталчилж буй юм.

“Торгоны зам” олон улсын авторалли уралдаанд 1000 гаруй хүн, 350-400 гаруй техник хэрэгсэл оролцож байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version