атүтFocus

АТҮТ хагас жилийн ажлаа дүгнэлээ

Автотээврийн үндэсний төвөөс 2024 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хурлаа зохион байгууллаа. Үйлдвэрийн газар нь 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан дараахь томоохон ажлуудыг хэрэгжүүлж ажиллалаа.

Үүнд:

1. Тус үйлдвэрийн газар нь иргэд болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх чиглэлээр үйлчилгээнүүдээ үе шаттайгаар цахимжуулан ажиллаж байгаа бөгөөд IOS болон Андройд үйлдлийн систем дээр ашиглаж болох гар утсанд зориулсан Autobox аппликейшн боловсруулан 2024.02.14-ний өдрөөс иргэдэд цахимаар үйлчилгээ хүргэн ажиллаж байна. Дээрх аппликейшнээр тээврийн хэрэгслийн хасалтын хүсэлт, импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, улс болон хот хоорондын тасалбар захиалга, мэргэшсэн жолоочийн цахим шалгалт, жуулчин тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулах хүсэлтийг цахимаар хүлээн авах УБЕГ-ын gsign аппликейшн ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулан цахим үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Мөн техникийн хяналтын үзлэгийн цаг захиалгын үйлчилгээг Улаанбаатар хот болон орон нутгийн Автотээврийн төвүүдээр үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.

2. “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” өдөрлөгийн арга хэмжээг 2024.04.25-27-ны өдрүүдэд Баруун бүсийн автотээврийн байгууллагуудыг хамруулан Завхан аймагт зохион байгууллаа. Өдөрлөгт үйлдвэрийн газрын удирдлага, хэлтэс, зорчигч тээврийн төв, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн автотээврийн төвүүд, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн болон авто үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, Завхан аймгийн 20-р бааз, такси үйлчилгээ, аймгийн Онцгой байдлын газар зэрэг нийт 20 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчид оролцсон.

3. 2024.06.20-ны өдрийн байдлаар 19 аймгийн 59 ААНБ-ын 627 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулахаас 9 аймгийн /Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор/ 12 ААНБ-ын 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулсан.

4. Зорчигчийн тогтмол бус тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан хэлэлцээрээр батлагдсан дараах чиглэлүүдэд үйлчилгээг эхлүүлсэн. Үүнд:

• “Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан сумаас Хавирга-Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга баруун хошууны Алтан эмээл балгас хүртэл” чиглэлд 2024.06.20-ны өдрийн байдлаар 20,435 зорчигч тээвэрлэсэн.

• “МУ-ын Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Ханги-Мандалын боомтоор ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянган хошууны Бат хаалга балгас хүртэл” чиглэлд 2024.06.20-ны өдрийн байдлаар 5,341 зорчигч тээвэрлэсэн байна.

• “Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлд 2024.06.20-ны өдрийн байдлаар 17,313 зорчигч тээвэрлэсэн байна.

• Монгол Улсын Өмнөговь аймгийн Ноён сумаас Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзний хошууны Далай хөв балгас чиглэлд 2024.06.20-ны өдрийн байдлаар 17,104 зорчигч тээвэрлэсэн байна.

• Монгол Улсын Өмнөговь аймгийн Ноён сумаас Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзний хошууны Далай хөв балгас чиглэлд 2024.06.20-ны өдрийн байдлаар 18,960 зорчигч тээвэрлэсэн байна.

1 / 7

5. Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 тусгай дугаарт холбогдсон иргэдийн яриаг текст хэлбэрт хөрвүүлдэг болсон. Тусгай дугаараас авч байгаа мэдээллийг ангилж иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж байна. 2024.02.10-2024.06.20-ны хооронд нийт 441,803 дуудлагын яриаг текст хэлбэрт хөрвүүлсэн байна.

6. Иргэд ААНБ-уудад төрийн үйлчилгээг ойртуулах, үзлэгийн төвийн ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Яармагт “СИ ЭМ ТИ ЭС” ХХК-ны байранд техникийн хяналтын үзлэгийн 3,5 тонноос хүнд болон хөнгөн тээврийн хэрэгслийн 2 шугамын суурин тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, техникийн хяналтын үзлэгийн төв шинээр байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. 2024.05.09-ний өдөр ЗТХЯ-нд “Авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлтийг license.mrtd.gov.mn хаягаар хүргүүлсэн.

7. Тайлант хугацаанд автотээврийн салбарын хэмжээнд ашиглагдаж байгаа нийт 232 ширхэг хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга гүйцэтгэснээс Улаанбаатар хотын 98 ш, орон нутгийн 6 салбар төвийн 94 ш, хувийн хэвшлийн 40 ш хэмжих хэрэгсэлд хэмжлийн үр дүнг үндэслэн гэрчилгээ олгосон.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР НЬ 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛГОО БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАА.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жил ой, Автотээврийн үндэсний төвийн 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст төрийн одон медаль гардууллаа.

2 / 15

Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.

АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version