атүт

АТҮТ: Орон нутгийн зам болон хурдны замд зорчих зөвлөгөө

Хурдтай, нягт хөдөлгөөнтэй үед урдах машины цаадах орчныг харчихад илүүдэхгүй. Үүний тулд зорчих хэсэг дотроо бага зэрэг зүүн тал руу дарж үзэх хэрэгтэй. Ингэвэл саадыг урьдчилан харж, урд машин тоормослоход та бэлэн байна.

Урд тань яст мэлхийн хурдаар ачааны машин явж байж. Гүйцэж түрүүлэх гэхээр эсрэг урсгал завгүй байдаг. Яах вэ? Ямар ч тохиолдолд ачааны машинд хэт ойртоод хэрэггүй. Болж өгвөл 2-3 машины зайтай яв. Тэгвэл үзэгдэх орчин сайжрахаас гадна гүйцэж түрүүлэх үед эсрэг урсгалын замаар явах хугацаа богиносоно.

Таныг шулуун замаар хурдтай явж байтал урд машинууд бөөгнөрч харагдлаа гэж бодъё.

Энэ тохиолдолд та хурдаа сааруулан аваарын гэрлээ давхар асаах хэрэгтэй. Ингэснээр хойно яваа жолоочоо анхааруулна.

Жолооч нарын хоорондоо харьцдаг зарим нэг дохиог мэдээд авчих хэрэгтэй. Тухайлбал, урд яваа ачааны машин зүүн дохиогоо асаасан байвал түүнийг гүйцэж түрүүлж болохгүй гэсэн үг.

Баруунаа асаавал эсрэг урсгал чөлөөтэйг ойлгуулж байгаа юм. Ийм дохионуудыг мэддэг байхад цаг агаар муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед их тустай.

Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог жолооч танд баярлалаа

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version