Эрүүл мэндFocus

Дроноор цус хүргэх үйлчилгээ эрхлэх компанид зөвшөөрөл олголоо

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа “Монголиан смарт дрон деливери” ХХК-д улсын хэмжээнд анхны болох Хүнгүй агаарын хөлөг гэрчилгээжүүлэлтийн 01 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээ олголоо.

ИНД-102 “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт” иргэний нисэхийн дүрэм нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 сарын 12-ны 187 тоот тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан ба хүнгүй агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлтийн болон ИНД-101 “Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм”-д хамаарахгүй үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтоосон байдаг.

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инновац хөгжлийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг болон Ньюком Групп ХХК-ийн нийслэлийн хүн ам, иргэдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах хүртээмжийн шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хүнгүй агаарын хөлгөөр (дрон/нисгэгчгүй нисэх хэрэгслээр) холбогдох эмнэлэгүүдэд цус, цусан бүтээгдэхүүн хүргэх тогтмол нислэг үйлдэх шинэлэг үйлчилгээний төслийг ИНЕГ-аас тууштай дэмжин ажиллаж, ИНД-102 болон НТ-22/24 дугаартай үзлэг шалгалтын нэгдсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шуурхай олголоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version