Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдаа төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсыг Дундад -Азийн худалдааны төв сүлжээнд холбох Цагааннуур боомтын хүчин чадал, зорчигч-тээврийн нэвтрүүлэх чадвар 5 дахин нэмэгдэх тооцооллыг гаргаад байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа экспорт импортын өсөн нэмэгдэж буй өнөөгийн хэрэгцээг хангахын тулд ийнхүү боомтуудыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгойлон анхаарч байна.