Монгол Улс эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, гадаад валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 3 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.
Эдийн засгийг тэлэхэд Боомтын сэргэлт чухал нөлөө үзүүлж буйг өнгөрсөн оны статистикаас харж болохоор байна. Тодруулбал экспорт 15.2 тэрбум ам.доллар биет дүнгээр 77.42 сая тонн, импорт 9.2 тэрбум ам.доллар биет дүнгээр 6.82 сая тоннд хүрээд байна.
2023 оны байдлаар 15 боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтэрчээ.