Эрүүл мэндFocus

Нүдний болор солих мэс заслыг орон нутагтаа хийдэг боллоо

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ дугаар сарын 15, 16-ны өдрөөс нүдний болор солих мэс заслыг хийж эхэллээ. Ингэснээр иргэдийн дунд түгээмэл тохиолддог нүдний болор цайх эмгэгийг орон нутагтаа эмчилж, мэс заслаар нүдний болор солих тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.

Япон улсын “Fight for Vision specified Non-profit Corcorution” байгууллагын нүдний эмч мэргэжилтнүүдийн холбооны эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан байна. Энэ үеэр нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд үзлэг хийж, 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий нүдний болор солих мэс заслын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.  

Эргэн сануулахад, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Японы мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Япон улсын “Fight for vision specified Non-profit Corcorution” байгууллагын эмч нарын сайн дурын багийнхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, нүдний кабинетын иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, төрөл, тоног төхөөрөмжийг үзэж танилцаад хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж байсан бол энэхүү ажил өнөөдөр бодит ажил болж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version