МПМ

Д.Ганбат: Бид үйл ажиллагаа явуулахдаа ямар ч хууль дүрэм зөрчиж байгаагүй

Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын шийдвэрээр лацдаж үйл ажиллагааг нь тэг зогсолт хийлгэсэнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.  

Тэрбээр хэлэхдээ, “Тосон уурхай нь үйл ажиллагаагаа 22 жил явуулахдаа хууль тогтоомжийн шийдвэрийн дагуу үнэн зөв, бодит, ил тод байдлаар мэдээгээ өгч, тайлангаа илгээж шилэн байдлаар ажиллаж ирсэн. Энэ жилийн хувьд 2024 оны 6 сарын 5-нд үйл ажиллагаагаа хэвийн байдалд оруулаад ажиллахад бэлэн болчихсон явж байхад гэнэтийн шийдвэрээр Тосон уурхайн үйл ажиллагааг тэг зогсолтод орууллаа. Бид үйл ажиллагаа явуулахдаа ямар ч хууль дүрэм зөрчиж байгаагүй.

Лацдаад явахад нь тогтоолыг нь уншиж үзэхэд “Хөгжлийн банк”-тай холбоотойгоор танай Тосон уурхайг үйл ажиллагааг зогсоолоо” гэсэн шийдвэрийн дагуу ирж зогсоосо. Энэ бол ерөөсөө л компанид үзүүлж байгаа дарамт гэж би харж байгаа. Бид нарыг, Тосон уурхайн  ажилчид бол юу ч биш, очоод зогсоочих гэсэн ийм шийдвэрийн дагуу л ирж зогсоосон юм болов уу. Бид адилхан л Монголчууд. Бид үндэсний үйлдвэрлэгч компанидаа, Монголдоо ажиллаж амьдрахыг хүсэж мөрөөддөг ийм залуучууд. Гадаадад гарч хүний боол хийх биш зөвхөн Монголдоо ажиллаж амьдрах гэж байгаа тийм л хүмүүс. Тиймээс төр болон хууль тогтоомжийн байгууллагаасаа бидний үйл ажиллагааг нэн яаралтай сэргээж өгнө үү гэдгийг шаардаж байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version