Нийслэл

“Magic Dream” аянаар хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэв

Монголын Сайн дурынхны төв болон “Монгол охидын подкаст” сүлжээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүдүүдийн мөрөөдлийг томчуул биелүүлэх “Magic Dream” үйл ажиллагаа зохион байгуулав.

Уг үйл ажиллагаанд 50 хүүхдийг хамруулж, тэд юу хүсэж байгаагаа захиа бичин илэрхийлсэн байна. Хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэх аянд Хөвсгөл аймгийн дунд сургуулийн сурагч охин физикийн ном хүссэнийг нийслэл хотоос иргэн Г.Отгонжаргал биелүүлж, цүнх дүүрэн ном, хүүхдийн баярын бэлэг илгээжээ. Мөн иргэн Ч.Бат-Уянга өөрийн “Гайхамшигт 50-урам зоригийн түүх” ном хайрцагтай өгсөн байна.

Өвөөгийнхөө дурсгалт мод тарих хүсэлтэй байгаагаа бичсэн сурагч хүүд иргэн Б.Сараа мод авч тарих гэрчилгээ олгожээ. Захиа илгээсэн хүүхдүүдийн дотор “Би хургатай болмоор байна”, мөн “Би нүдний эмч болмоор байна” гэхчилэн юу хүсэж буй мөрөөдлөө бичиж ирүүлжээ.

“Физик, математикийн дугуйланд явмаар байна” гэсэн хүүхдэд тухайн дугуйлангийн бүтэн жилийн эрхийн бичгийг өгөх, унадаг дугуйтай болмоор байна гэсэн хүүхдэд дугуй авч өгөх зэргээр захиа бичиж ирүүлсэн хүүхэд бүрийг хүслийг “Magic Dream” үйл ажиллагаагаар дамжуулан томчуул биелүүлжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version