НийслэлFocus

1 дүгээр хороолол таван метрийн өргөн, 1.5 км дугуйн замтай боллоо

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10710 мкв 1.5-8 метр  явган хүний зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авлаа.

Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ болон зарим объектыг 2023 онд  нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн, ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрдсэн юм.

Тус хэсгийг байнгын ашиглалтад хүлээж авснаар зөвхөн нэгдүгээр хорооллын оршин суугчид гэлтгүй дайран өнгөрөх иргэдэд ногоон байгууламж бүхий хотын хамгийн таатай орчныг бүрдүүллээ. Мөн унадаг дугуй, скүүтер унадаг хэрэглэгчид явган замаар бус зориулалтын 5 метрийн өргөнтэй дугуйн замаар  аюулгүй зорчих боломжтой боллоо.

Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, 1 дүгээр хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version