БСҮХХБЗFocus

“Чингис хаан” ОУНБ дэлхийн шилдэг 100 нисэх онгоцны буудлын нэгээр тодорлоо

Монгол Улс Агаарын замын 6 боомттой бөгөөд үүнээс “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудал үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн Газар Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанитай “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулснаар 2019 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 2023 онд түүхэндээ хамгийн олон зорчигч буюу 1,7 сая гаруй зорчигчийг хүлээн авчээ.

Улмаар 2024 онд улс орнуудын агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог Скайтракс олон улсын судалгаа, үнэлгээний байгууллагаас дэлхийд “4 од”-оор үнэлүүлэв. Тодруулбал “Чингис хаан” ОУНБ зорчигч үйлчлүүлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын заал танхимын тав тух, орчны тохижилт, тэмдэг тэмдэглэгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, цахим хуудас, нийтийн тээврийн үйлчилгээ, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлтээр аудит хийж, “4 од” зэрэглэл хүртжээ. Зарим үйлчилгээ нь 5 онооны шалгуурыг хангасан байна.

2024 оны 5 дугаар сарын байдлаар нисэх буудалд гадаад, дотоодын 20 агаарын тээвэрлэгч компаниуд олон улсын 23, орон нутгийн 7 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version