ХБЗFocus

Дэлхийн 27 орон 270 орчим хуурай боомтыг хөгжүүлээд байна

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд хуурай боомт, логистикийн төвүүдийг байгуулах замаар бусад улс орнуудтай тээвэр, худалдааг төвөггүй эрхэлж байна. Эдүгээ дэлхийн 27 орон 270 орчим хуурай боомтыг хөгжүүлж, худалдаа, тээврийн асуудлаа шийдэж байна.

Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлэхээр шийдвэрлээд байгаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version