НийгэмFocus

Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах замууд

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг энэ долоо хоногийн Бямба гарагт (2024.05.25)-нд зохион байгуулагдана. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд гарах өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр танилцуулсан юм. 

Энэ тухай ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гомбосүрэн “Улаанбаатар марафон зохион байгуулагдахтай холбогдуулан дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана. 

Тодруулбал:

  • Сүхбаатарын талбай
  • Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
  • Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
  • Гэндэнгийн гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл  
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version