Гадаад харилцаа

Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүндэтгэлийн ёслол боллоо

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүндэтгэлийн ёслол энэ сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Номин танхимд боллоо.

Дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүндэтгэлийн ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны дарга Лорэн Верли нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Швейцар Улс манай гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд хорин жилийн өмнө хоёр талын худалдааны эргэлт 30 мянган ам.доллар байсан бол эдүгээ энэ үзүүлэлт 50 гаруй дахин өсөж, 1.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version