НийтлэлСурвалжлагаОХУОнцлохФото сурвалжлага

Буриад Улсын оюутан, сурагчдад Халх голын ялалтын ач холбогдлын тухай лекц уншив

ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Зөвлөлт-Монголын дайчдын Халх голын дайнд  ялсны 85 жилийн ойд зориулсан “Халх голын ялалт-бидний хамтарсан ялалт” нэртэй төслийн эхний шат 2024 оны 5 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд А.М. Горчаковын Олон нийтийн дипломат харилцааг дэмжих Сангийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухаан, соёлыг дэмжих залуучуудын Хангарьд холбоо тус арга хэмжээг зохион явуулав.

Тодруулбал, Буриад Улсын их, дээд сургуулийн оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Халхын голын байлдааны ач холбогдол, сургамжийн талаар мэдлэг, мэдээлэл өгсөн. Тус сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурлыг нээж А.М.Горчаковын нэрэмжит сангийн төлөөлөгч Сагитов Виталий Игоревич хэлэхдээ, “Хойч үедээ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх энэхүү төслийг нээж “А.М.Горчаковын сан олон нийтийн дипломат харилцааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Бидний хувьд Халхын голын байлдааны түүх, сургамжийг хойч үедээ ойлгуулж үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулж буйдаа гүн талархалтай байна. Энэ бол нэр төрийн хэрэг. Монгол ахан дүүс бидэнд тусалсаныг Оросын ард түмэн өнөөдөр мартаагүй. Энэхүү Орос, Монгол эрдэмтдийн хамтарсан илтгэлээр дамжуулан хоёр орны ах дүүгийн харилцааг улам бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов.  

Хөтөлбөрийн хүрээнд орос, монголын эрдэмтэд хоёр их сургуулийн оюутнуудад лекц уншиж, хоёр удаа дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, Орос-Монгол хоёр улсын түүхэн өвийг хадгалан авч үлдэх, залуучуудын эх оронч хүмүүжил, Дэлхийн II дайны өмнөх ба дараах үйл явдлын талаарх түүхэн мэдээллийг өгсөн юм.

1 / 18

Монгол Улс, ОХУ-ын Халх голын дайнд ялсны баярын 85 жилийн ойд зориулсан энэхүү «Халх голын ялалт–бидний хамтын ялалт» үйл ажиллагааны эхний өдөр Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль оюутнуудад лекц уншив.

Тодруулбал,

  • Шинжлэх ухаан, соёлыг түгээх залуучуудын Хангарьд холбооны гүйцэтгэх захирал, Түүхийн ухааны доктор (PhD) Д.Баяртогтох «Халх голын ялалт» сэдвээр
  • Түүхийн ухааны доктор (Sc.D.), Эрхүүгийн их сургуулийн профессор Лиштованный Евгений Иванович «Япон улсын түүхэнд Халх гол зайлшгүй тохиолдох байсан» сэдвээр
  • Түүхийн ухааны доктор (Sc.D.), Дорнод Сибирийн технолог, удирдлагын их сургуулийн профессор, Жабаева Лариса Будаевна «1939 оны Халх голын ялалт нь орос-монголын хамтын ажиллагааны баатарлаг өв мөн» сэдвээр
  • Эрхүүгийн улсын их сургуулийн доцент, түүхийн ухааны доктор (PhD), Чапыгин Игорь Викторович «Зөвлөлтийн хилчид Халх голын төлөө тулалдаанд оролцсон нь» сэдвээр
  • Эрхүүгийн улсын их сургуулийн Оросын түүхийн тэнхимийн ахлах багш,  шинжлэх ухааны ахлах судлаач «А.М.Сибиряковын нэрэмжит Эрхүү хотын түүхийн музей»-н эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ануфриев Александр Валерьевич «Эрхүү мужийнхан Халх голын төлөө тулалдаанд оролцсон нь» сэдвээр тус тус илтгэл тавьсан юм
2 / 24

Энэ өдрийн дугуй ширээний ярилцлагыг «Аугаа их Эх орны дайнд ЗХУ-ын ялалт ба ах дүү БНМАУ-ын үзүүлсэн тусламж» сэдвийн хүрээнд Буриад Улсын Үндэсний номын санд зохион байгуулсан юм. Дугуй ширээний ярилцлагыг нээж Буриад Улсын Засгийн Газрын даргын орлогч Альхеев Иван Александрович, Горчаковын сангийн зохицуулагч Сагитов Виталий Игоревич, Шинжлэх ухаан, соёлыг түгээх залуучуудын Хангарьд холбооны гүйцэтгэх захирал, түүхийн ухааны доктор (PhD) Д.Баяртогтох нар мэндчилгээ дэвшүүлсэнээр үйл ажиллагаа эхэлсэн.

Энэ үеэр дараах илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тодруулбал,

  • Монгол Улсын БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, Дэд хурандаа И. Эрдэнэсүрэн «Халх гол дахь хамтын ялалт» сэдвээр
  • Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн дарга, улс төрийн ухааны доктор (Sc.D.), доцент Родионов Владимир Александрович «Халх голын байлдаанд хийсэн ревизионист үнэлгээний тухай» сэдвээр
  • Монгол Улсын БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны доктор (PhD) Лха. Баяр «ЗСБНХУ-ын Аугаа их Эх орны дайны ялалт ба БНМАУ-ын ахан дүүгийн тусламж» сэдвээр
  • Буриад Улсын Ардын хурлын төлөөлөгч, Ардын хурлын дэргэдэх Залуучуудын танхимын дарга, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэргэдэх залуу хууль сахиулагчдын Танхимын гишүүн Ивахинова Инна Саяновна «ОХУ ба Монгол Улсын залуу их хурлын гишүүдийн хамтын ажиллагаа» сэдвээр
  • Түүхийн ухааны доктор (Sc.D.), Эрхүүгийн их сургуулийн профессор Лиштованный Евгений Иванович «Япон улсын түүхэнд Халх гол зайлшгүй тохиолдох байсан» сэдвээр
  • Түүхийн ухааны доктор (Sc.D.), Дорнод Сибирийн технолог, удирдлагын их сургуулийн профессор, Жабаева Лариса Будаевна «1939 оны Халх голын ялалт нь орос-монголын хамтын ажиллагааны баатарлаг өв мөн» сэдвээр
  • Эрхүүгийн улсын их сургуулийн доцент, түүхийн ухааны доктор (PhD), Чапыгин Игорь Викторович «Зөвлөлтийн хилчид Халх голын төлөө тулалдаанд оролцсон нь» сэдвээр
  • Эрхүүгийн улсын их сургуулийн Оросын түүхийн тэнхимийн ахлах багш,  шинжлэх ухааны ахлах судлаач МБУК «А.М.Сибиряковын нэрэмжит Эрхүү хотын түүхийн музей»-н эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ануфриев Александр Валерьевич «Эрхүү мужийнхан Халх голын төлөө тулалдаанд оролцсон нь» сэдвээр
  • Буриадын улсын их сургуулийн түүх, хэл зүйн хүрээлэнгийн II-р курсын оюутан, 03720-р бүлгийн Баташов Василий «Халх голын байлдааны тухай үе үеийн дурсамж» сэдвээр
  • Буриадын улсын их сургуулийн түүх, хэл зүйн хүрээлэнгийн II-р курсын оюутан, 03720-р бүлгийн Хохлова София «Буриад Улс – ОХУ ба Монгол Улсын найрамдлын талбар» сэдвээр
  • Буриадын улсын их сургуулийн түүх, хэл зүйн хүрээлэнгийн II-р курсын оюутан, 03720-р бүлгийн Аврамченко Егор «Буриадын их сургуулийн музейн үзвэрийн Халх голын тулалдааны эд өлгийн зүйлс» сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын БХЭШХ-ийн  Цэргийн түүх судлалын төвийн дарга Дэд хурандаа И.Эрдэнэсүрэн “Халх голд Японы арми ялагдсан нь  Квантуны армийн командлал цэргээ татан авахаас өөр аргагүйд хүргэж, Киичиро Хиранумагийн Засгийн газрыг огцроход хүргэсэн хэтийн үр дагавар дагуулжээ. Эрдэмтэний  тодотгосноор энэ нь ЗСБНХУ-ын хүчин чадлыг харуулж, ЗСБНХУ ба БНМАУ-ын бат бэх найрамдлын бэлэг тэмдгийн ээлжит баталгаа болсон” гэдгийг онцолж байлаа.

3 / 7

Монгол Улс, ОХУ-ын Халх голын дайнд ялсны баярын 85 жилийн ойд зориулсан энэхүү «Халх голын ялалт–бидний хамтын ялалт» үйл ажиллагааны хоёр дахь өдөр Буриадын хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудад илтгэл тавив. Тодруулбал,

  • Түүхийн ухааны доктор (Sc.D.), Эрхүүгийн их сургуулийн профессор Лиштованный Евгений Иванович «Япон улсын түүхэнд Халх гол зайлшгүй тохиолдох байсан» сэдвээр
  • Монгол Улсын БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, Дэд хурандаа И. Эрдэнэсүрэн «Халх гол дахь хамтын ялалт» сэдвээр
  • Монгол Улсын БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор (PhD) Лха. Баяр «ЗСБНХУ-ын Аугаа их Эх орны дайны ялалт ба БНМАУ-ын ахан дүүгийн тусламж» сэдвээр
  • Залуучуудын бодлого, хүмүүжлийн ажлын хэсгийн дарга, түүхийн ухааны доктор (PhD), Карначев Александ Евгеньевич «В.Р. Филипповын нэрэмжит Буриадын ХАА-н их сургуулийн оюутнуудын эх оронч хүмүүжил» сэдвээр илтгэл тавьсан юм.  
4 / 11

Энэ өдрийн дугуй ширээний ярилцлагыг «ОХУ ба Монгол Улс дахь түүхэн дурсамжийн чиг шугам: Дэлхийн II Дайны үеийн зөвлөлт-монголын хамтын ажиллагааны өв түүх» сэдвийн хүрээндБуриадын Улсын их сургууль дээр зохион байгуулсан юм. Дугуй ширээний ярилцлагыг нээж Буриад Улсын Спорт, залуучуудын бодлогын яамны сайдын орлогч-Залуучуудын бодлогын хорооны дарга Парпаева Татьяна Валерьевна, Буриад Улсын Иргэдийн төлөөлөгчдийн танхимын дарга Думнова Татьяна Гавриловна, Горчаковын сангийн зохицуулагч Сагитов Виталий Игоревич, Шинжлэх ухаан, соёлыг түгээх залуучуудын Хангарьд холбооны гүйцэтгэх захирал, Түүхийн ухааны доктор (PhD) Д.Баяртогтох нар мэндчилгээ дэвшүүлсэнээр үйл ажиллагаа эхэлсэн.

Энэ үеэр дараах илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тодруулбал

  • ОХУ-ын ШУА-н Сибирийн салбарын Монгол, будда, түвд судлалын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Буриад Улс дахь Оросын түүхийн нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн, түүхийн ухааны доктор (Sc.D.), профессор Курас Леонид Владимирович «Д. И. Ортенберг –«Баатарлаг улаан армийн сонин»-ны ерөнхий редактор (мэндэлсний 120-жил ба Халх голын ялалтын 85-жилийн ойд зориулав)» сэдвээр
  • Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн улс төр судлал, социологийн тэнхимийн эрхлэгч, социологийн ухааны доктор (Sc.D.), доцент Бадмацыренов Тимур Баторович «Түүхэн дурсамж ба орос-монголын харилцаа» сэдвээр
  • Монгол Улсын БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, Дэд хурандаа И. Эрдэнэсүрэн «Халх гол дахь хамтын ялалт» сэдвээр
  • Түүхийн ухааны доктор (Sc.D.), Эрхүүгийн их сургуулийн профессор Лиштованный Евгений Иванович «Япон улсын түүхэнд Халх гол зайлшгүй тохиолдох байсан» сэдвээр
  • ОХУ-ын ШУА-н Сибирийн салбарын Монгол, будда, түвд судлалын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор (Sc.D.), профессор, доцент Цыбенов Базар Догсонович «Манж-Го Улсын үндэсний цөөнхийн төлөөллийн Халх голын байлдаанд оролцсон нь» сэдвээр
  • Монгол Улсын БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор (PhD) Лха. Баяр «Мэдээллийн орон зай дахь дурсамжийн бодлого: Дэлхийн II Дайны үеийн зөвлөлт-монголын хамтын ажиллагааны түүхийн тайлбарын ОХУ ба Монгол Улс дахь өөрчлөлт» сэдвээр
  • В.Р. Филипповын нэрэмжит Буриадын хөдөө аж ахуйн их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор (Sc.D.), Зайцева Любовь Алексеевна « Буриад-Монголын зоо мал эмнэлгийн дээд сургуулийн  Халх голын байлдаанд оролцсон багш нар» сэдвээр
  • ОХУ-ын ШУА-н Сибирийн салбарын Монгол, будда, түвд судлалын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Буриад Улс дахь Оросын түүхийн нийгэмлэгийн салбарын хариуцлагатай нарийн бичгийн дарга, «Буриад Улсын залуу эрдэмтдийн зөвлөл»-н Удирдах зөвлөлийн дарга, түүхийн ухааны доктор (PhD.), Нолев Евгений Владимирович «Ган бат найрамдал»: түүх судлал ба дурсамжийн бодлого дахь зөвлөлт-монголын харилцааны өв» сэвдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр “Монгол-оросын харилцааны түүхэн өв уламжлал нь  эдгээр үйл явдлыг зөвхөн санан дурсах төдийгүй манай хоёр улсын орчин үеийн төрийн бодлогын оршин тогтнох үндэс суурь юм. Энэ нь бидний ирээдүйн замыг гэрэлтүүлэх тод жишээ юм” хэмээн Буриад Улс дахь Оросын түүхийн нийгэмлэгийн салбарын хариуцлагатай нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор (PhD), ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Монгол, будда, Түвд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Евгений Нолев онцолж байлаа.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор “Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой”-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэхээр тогтсон. Энэхүү түүхэн ялалтын баярыг манай улс ОХУ-тай хамтран тэмдэглэх бөгөөд “Халхын голын ялалт-Бидний хамтарсан ялалт” байсныг олон улсын эрдэмтэд тодотгож байна. Үүний дагуу ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотноо “Халхын голын ялалт-Бидний хамтарсан ялалт” сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах төслийг эхлүүлж, орос, монголын эрдэмтэд Буриад Улсын их дээд сургуулиудийн оюутнуудад  зөвлөлт-монголын дайчид Халх голд Японыг бут цохисон ялалтын түүх ба ач холбогдлын талаар лекц уншсан билээ.

Энэхүү арга хэмжээнийн хүрээнд 5 дугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн монголын төлөөлөгчид Улаан үүд хотын төв талбайд Ялалтын баяр тэмдэглэхэд оролцсоноор энэ удаагийн “Халх голын ялалт-бидний хамтарсан ялалт” нэртэй төслийн эхний шат амжилттай өндөрлөлөө.

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version