Тамирчдын амжилтFocus

Найман тамирчин “Парис-2024“ олимпын эрхээ авлаа

Монголын чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Истанбул болсон олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, найман тамирчин Парис-2024 олимпын наадмын эрхээ авлаа.

Олимпын эрх авсан тамирчид:  

  • Эмэгтэй 50 кг Д.Отгонжаргал (Женко)
  • Эмэгтэй 53 кг Б.Хулан (Аврагч)
  • Эмэгтэй 62 кг П.Орхон (Алдар)
  • Эмэгтэй 68 кг Э.Дэлгэрмаа (Хүч)
  • Эмэгтэй 76 кг Э.Даваанасан (Алдар)
  • Эрэгтэй 65 кг Т.Тулга (Хүч)
  • Эрэгтэй 86 кг Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  • Эрэгтэй 125 кг М.Лхагвагэрэл (Хилчин) 

“Истанбул-2024” зуны XXXIII олимпын наадмын эрх олгох дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэгээр манай олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдон ажиллажээ. Энэхүү тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалт хийх бөгөөд манай шүүгч олимпын наадамд шүүх эсэх уг шалгаруулалтын дүнгээр тодорхой болох юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version