Гадаад харилцааТамирчдын амжилтFocus

“Торгоны зам-2024” авто раллиг 25 оронд шууд дамжуулна

Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын хооронд болдог “Торгоны зам” олон улсын авто уралдааны ОХУ-ын тамирчид, зохион байгуулагч нар манай улсад ирээд байна. Тэд “Торгоны зам-2024” авто ралли уралдааны талаар өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-нд мэдээлэл хийлээ.

“Торгоны зам-2024” авто ралли төслийн удирдагч Виктор Соколов хэлэхдээ, “Манай уралдааныг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оноос Монгол Улс хамтран оролцож байна.

Энэ удаагийн уралдаан 2024 оны долоодугаар сарын 5-нд ОХУ-ын Томск хотоос гараагаа эхэлж, долоодугаар сарын 15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо барианд орно. Бид Монгол Улсад 2 дахь ралллигаа зохион байгуулах гэж байна. Монгол дахь ралли бол олон тамирчин, жолоочийн мөрөөдөл юм” гэдгийг онцолж байв.

Тэрбээр, бид Монгол Улсын нутаг дэвсгэрт болох авто раллигийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд болон БОАЖ-ын сайдтай өнөөдөр уулзсан. Хамтран зохион байгуулахад Монгол Улсын төр, засаг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажилдаа ороод байгаад баяртай байна. Монгол, Орос хоёр улсын Засгийн газар 2024 оны авто ралллиг өргөтгөссөн маршрутаар хийхээр боллоо гэв.

Энэ онд Халх голын ялалтын 85 жилийн ой тохиож буй. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-үүдээр зарлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавиад байна. Бид энэ үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулна хэмээн бодож байгаагаа хэлэв.

Учир нь “Торгоны зам-2024” авто раллиг сурвалжлахаар 25 орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирж дагалдах бөгөөд тэд уралдааныг шууд болон шууд бус байдлаар олон улсад цацаж, Монгол сайхан орныг дэлхийд таниулан сурталчилна гэв.

“Торгоны зам-2024” авто раллид Монгол Улс, ОХУ, БНХАУ, Европын орнууд гэсэн 20 гаруй улсын 100 баг, бүрэлдэхүүн оролцох бөгөөд манай улсын Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн газар нутгийг хамран зохион байгуулах талаар мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version