СЕХFocus

Нам, эвслээс нэр дэвшигч бүртгүүлэх талаар мэдээлэл өгөв

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч бүртгүүлэх, бүрдүүлэх баримт бичгийн талаар нам, эвслүүдийн төлөөлөлд өнөөдөр (2024.05.03) сургалт, мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Ууганцэцэг нар нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, “сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” https://www.e-election.mn/ цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх талаар мэдээлэл, зааварчилгаа өглөө.

Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим санд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөртэй эсэх талаарх лавлагаа авах талаар Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Улсын дээд шүүхийн холбогдох албан тушаалтнууд зааварчилгаа өгсөн юм.

Сургалтад Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн нэр дэвшигчийн бүртгэл хариуцах 50 гаруй ажилтан оролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version