ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын хойд үүд болох Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлыг аялал жуулчлалын оргил үе эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд Алтанбулаг боомтод зорчигч болон ачаа тээврийн, дэд бүтцийн гэсэн иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор баригдаж буй юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дууссанаар тус боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэллээ.
“Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил 2020 оноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна.
Харин Алтанбулаг хилийн боомтын барилгын 2-р ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үериин ус зайлуулах хоолой барих юм.