WorldОХУ

М.В.Захарова: Бидний аюулгүй байдал найдвартай хангагдсан

НАТО байгуулагдсаны 75 жилийн ойтой холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова тайлбар хийлээ. Тайлбарт 75 жилийн өмнө буюу 1949 оны дөрөвдүгээр сарын 4-нд Вашингтонд Хойд Атлантын гэрээнд гарын үсэг зурсан нь манай үеийн хамгийн түрэмгий цэргийн эвслийн түүхийн эхлэл болсон юм.

Хойд Атлантын эвсэл нь тухайн үеийн улс төрчдийн ойлголтоор дэлхий дахинд Вашингтон болон түүний холбоотнуудын ноёрхлыг тогтоох, хадгалах гол хэрэгсэл болох ёстой байв. Энэхүү холбоо нь өдгөө ч өөрчлөгдөөгүй, тэр хэвээрээ л байна. НАТО-гийн анхны ерөнхий нарийн бичгийн дарга лорд Исмайгийн томьёолсноор тус байгууллагын оршин тогтнох үзэл баримтлал нь «оросуудыг Барууны эвслийн гадна, америкчуудыг Барууны эвслийн дотор нь, германчуудыг Барууны эвслийн хяналтад байлгах» ба өнөөг хүртэл энэхүү баримтлал нь хүчин төгөлдөр хэвээр байна.

АНУ-ын хувьд НАТО нь Европын холбоотнууддаа хяналт тавих гол хэрэгсэл, Америкийн цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын нөөц бааз байсаар ирсэн.  Хүйтэн дайн дууссанаас хойш Вашингтон болон түүний холбоотнууд юу хийсэн бэ. Тэд Балканы хойгт “энхийг сахиулах” зэвсэгт ажиллагаа явуулсан ба уг ажиллагаа нь Югославыг түрэмгийлснээр төгссөн. Дараа нь Афганистанд “терроризмын эсрэг тэмцэл” хийсэн.

НАТО-гийн орнууд Ирак дахь АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэж, Ливийн дотоод хэрэгт «хүмүүнлэгээр» оролцон, түрэмгийлэл үйлдсэн.  Эдгээр ажиллагаануудын цорын ганц үр дүн нь сүйрсэн, тарж бутарсан улс орнууд.

Вашингтон болон түүний дагуулууд өөрсдийнх нь ярьснаар Орост “стратегийн ялагдал” хүлээлгэж, манай баялгийг шавхахын тулд гурав дахь жилдээ Украин улсыг хөлсний цэргүүд, зэвсгээр тултал нь хангаж байна. Зорилгодоо хүрэхийн тулд тэд “Барууны хамтын нийгэмлэг” болон Киев дэх утсан хүүхэлдэйнүүдийнхээ бүх нөөц, арга хэрэгслүүдийг, тэр дундаа террорист аргуудыг ашиглаж байна.

Булхайт төлөвлөгөө бүтэлгүйтсэний улмаас тус эвсэл нь Европ төдийгүй дэлхий даяны аюулгүй байдалд эмгэнэлтэйгээр нөлөөлж болзошгүй үйлдэл хийж болзошгүй болоод байна. Өрнөдийн орнууд үйл явдлын аливаа өрнөлд Орос бэлэн байгааг харлаа. Бидний аюулгүй байдал, батлан хамгаалалт найдвартай хангагдсан” хэмээлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version