Эдийн засаг

Нийгмийн халамж өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсчээ

2024 оны нэгдүгээр улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг харуулсан тайланг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.

Тус тайланд дурьдсанаар, нийгмийн халамжийн тэтгэвэрт 55 мянган хүн хамрагдсан байна. Үүнийг дагаад тэтгэврийн хэмжээ ч мөн 15.4 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг бөгөөд 53.3 тэрбум төгрөг болсон аж. 

Харин нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны нэгдүгээр улиралд 117.9 мянган хүн хамрагдсан бөгөөд тэн хагас нь буюу 51.9 хувь нь асаргааны тэтгэмж авчээ. Тэгвэл 48.1 хувь нь онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан гэнэ. 

Тус статистикаар, нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний улиралд 64.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 36.8 тэрбум төгрөгөөр буюу 2.3 дахин өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: ҮСХ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version