ОБЕГFocus

Гэр бүлийн уулзалтад 400 орчим хүн оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны I тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж, энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна.

Энэ хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэлт, бодлогын баримт бичиг, олон улсын өмнө болоод улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, амлалтын биелэлт, гамшиг, ослын үеийн  хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар алба хаагчдын гэр бүлд танилцуулах зорилго бүхий “Онцгой алба-Бидний алба” сэдэвт уулзалт, арга хэмжээ Дорноговь аймагт өрнөлөө.

Уулзалтад тус аймгийн Онцгой байдлын газар, Замын-үүд сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр аврах ангийн алба хаагчид, гэр бүлийн хамтаар болон үе, үеийн ахмад ажилтнуудын нийт 400 орчим хүн хамрагдсан юм.

Энэ үеэр алба хаагчдын зүгээс ар гэрийнхэндээ зориулан мэндчилгээ дэвшүүлж, талархлын үгээ илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version