Гадаад харилцаа
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Тавантолгой өртөөтэй танилцлаа
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Тавантолгой өртөөнд зочлон, өртөөний үйл ажиллагаатай танилцлаа.
Элчин сайд Ричард Л.Буанган Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн гол замын SD70Ace/LW серийн 16 зүтгүүрийн эхний ээлжид нийлүүлэгдсэн 2 шинэ зүтгүүрийн машинчийн кабин болон зүтгүүрийн ерөнхий бүтцийг үзэв.
Энэхүү зүтгүүрүүд нь хоёр улсын хооронд хийгдсэн томоохон худалдан авалт бөгөөд эдийн засаг, худалдааны харилцааны хөгжилд онцгой ач холбогдолтой юм.