БСҮХ

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны V дугаар хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэж байна

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ээлжит тавдугаар хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга О. Нарандэлгэр болон Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд оролцож байна.

Хуралдаанаар “Сүмбэр-Рашаан” боомтыг байнгын ажиллагаатай,“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Улсын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламж, агуулах барих зориулалтаар газар ашиглуулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис (шатамхай тэсэлгээний тоног төхөөрөмж, химийн урвалж) хадгалах сав, ачиж буулгах талбайн зориулалтаар улсын хилийн зурвас газар ашиглуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version