ХААИС-ийн Агроэкологийн сургууль “Газар тариалангийн хөгжил-2024: Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурлыг /2024.04.11-12/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.
Жил бүр “Газар тариалангийн хөгжил” ерөнхий нэрийн дор уламжлал болгон зохион байгуулагддаг хурал энэ удаад Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” сэдвээр болж хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал, хөрс, газар тариалан, ургамлын аж ахуй, ургамал хамгаалал, бордоо, сорт судалгааны ажлын 27 илтгэл хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлэгт оролцсон ШУТИС-ийн Үйлдвэрэл, технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэгээс монголчуудын хоол, хүнсний хэрэглээнд байх шим тэжээлийн хангамж ямар түвшинд байгаа болон хүнснээс авах зайлшгүй чухал шаардлагатай амин дэм, эрдэс бодис витамины хэрэгцээ шаардлага ямар түвшинд байх ёстой талаар тодрууллаа.