Ш.Шинэбаяр: Гурилын импортын татварыг тэглэж, хугацаагүйгээр оруулж ирнэ гэдэг хамгийн муу шийдвэр
ХААИС-ийн Агроэкологийн сургууль “Газар тариалангийн хөгжил-2024: Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурлыг /2024.04.11-12/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.
Жил бүр “Газар тариалангийн хөгжил” ерөнхий нэрийн дор уламжлал болгон зохион байгуулагддаг хурал энэ удаад Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” сэдвээр болж хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал, хөрс, газар тариалан, ургамлын аж ахуй, ургамал хамгаалал, бордоо, сорт судалгааны ажлын 27 илтгэл хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлэгт оролцсон Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяраас газар тариалангийн үйлдвэрлэл, тариалан эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар тодрууллаа.