Сургуулийн өмнөх боловсрол, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2023-2024 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурал “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын мeнeжмeнтийг хөгжүүлэх нь” сэдвээр УБ хотноо 04 сарын 06,07-ны өдөр болж, шилдгээ шалгарууллаа.
57 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын ЭШХ-д 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 200 гаруй багш, удирдах ажилтнууд оролцож нийт 59 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Цар тахалтай холбоотой сүүлийн жилүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулж байсан ЭШХ энэ ийнхүү танхимаар хоёр салбар хуралдаантай өргөн хэмжээнд боллоо. Эрдэм шинжилгээний хурлын материалыг хэдэн жил хэвлэлгүй өнжснийг мөн энэ жилээс эхлэн сэргээж байгаагаа зохион байгуулагч БСҮХ мэдээллээ. Боловсролын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан үндэсний ЭШХ-ын шилдэг илтгэлээр СӨБ, ЕБС тус бүрээс тусгай байр 3, гуравдугаар байр 3, дэд байр 2, тэргүүн байр 1-ийг шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагналаа.
ЭШХ-ыг нээж Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.ИТГЭЛ хэлсэн үгэндээ
“Сурган хүмүүжүүлэх уншлагыг сургууль, багш нар сургалтынхаа үйл ажиллагааны асуудлуудаар илтгэл бичиж уралдах эрдэм шинжилгээний хурал болгосон нь нэг талаас боловсролын хөгжил, сургалт заах аргын асуудлыг өмнө нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд авч үздэг байсан бол боловсрол судлалын шинжлэх ухаан манай улсад хөгжлийнхөө шинэ үед дэвшин орсонтой холбоотой.
Нөгөө талаар ЕБС-ийн багш нар дээрээс өгсөн чиглэлээр материал уншиж илтгэх биш, харин олон улсын түвшинд гарсан боловсрол судлалын орчин үеийн ололтыг ашиглах, өөрсдийн судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж сайжруулах хэмжээнд заах арга, хэлний боловсрол нь дээшилсэнтэй холбоотой” гэдгийг онцоллоо.
Багш нарыг зөвхөн хичээл удирдан чиглүүлэгдэг, зохион байгуулдаг гэж ойлгодог. Тэгвэл хичээлээ судалгаа шинжилгээний үндсэн дээр зохион байгуулдаг. Тиймээс нэг үүрэг нь судалгаа шинжилгээ. Энэ судалгаа шинжилгээгээ зохион байгуулалтайгаар хийж, үр дүнгээ танилцуулж байна гэж тус ЭШХ-ыг зохион байгуулж байгаа БСҮХ-ийн багш, судлаачид танилцууллаа. Сургуулийн менежменттэй холбоотой асуудлуудыг өргөн хүрээнд судлан гаргасан, дата өгөгдлүүдийг сайн ашигласан, харьцуулан шинжилсэн зэрэг нь багш нарын чадвар чадавхийг харуулж байгааг шүүгчид онцолсон юм.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ЭШХ-ын шүүгч Г.МОНГОЛХАТАН
Энэ жил сургуулийн өмнөх боловсролын илтгэлүүдийг салбар хурлаар бие даан явууллаа.
Цэцэрлэгийн багш, залуу багш нар байгууллагуудаараа нийлж, мөн байгууллага дотроо баг болж илтгэлээ тавьж хэлэлцүүлж байна. Маш идэвхтэй оролцлоо.
Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, ШИМТ буюу STEAM боловсрол, АR технологи нэвтрүүлсэн байдал, суралцагчдын идэвх оролцоог сайжруулах, хамт олны оролцоогоор байгууллагын соёлыг төлөвшүүлэх гээд шинэлэг сэдвээр илтгэлээ тавьж байна.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч У.ТУЯА:
Хамгийн түрүүн дата өгөгдлийг маш сайн ашигласан байна. Дээд тал нь 4-5 жилийн өгөгдөл мэдээллийг харьцуулан шинжилсэн, сургуулийн менэжментийн асуудлуудыг өргөн хүрээнд хөндөж, шинэ санаа шийдэл дэвшүүлсэн байна.
Судалгааны арга зүйд сайн суралцаж байна. Дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийсэн нь анхаарал татаж байна. Сургуулийн хүний нөөцийн менежментийн чиглэлээр санаа авах судалгаанууд ч байна.
Асуудалд цогцоор хандах, статистик шинжилгээ хийх ур чадварыг сайжруулах зэрэг цааш сайжруулах зүйлүүд ч байна. Судалгаа нь нилээн сахилга бат шаарддаг, шинжлэх ухааны нэр томъёо хэрэглэдэг найруулгын төрөл. Тиймээс судалгааны нэр томъёо тайбар нэг байх тал дээр ч мөн цаашид илүү сайжрана гэдэгт итгэлтэй байна.
ЕБС-уудаас тэргүүн байр эзэлсэн Орхон аймгийн 4-р сургуулийн багш П.ХИШИГЖАРГАЛ:
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлж, багаараа тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Бид “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент” сэдвээр илгэлээ хэлэлцүүллээ.
Сургуулийн менежментэд “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг нэвтрүүлэх үйл явцыг үнэлэх өрийн үнэлгээгээр 2019 онд тодорхойлох буюу хөгжлийн II түвшинд байсан. 2022 оны давтан үнэлгээгээр хянагдах түвшинд үнэлэгдсэн.
Сургуулийн менежементэд сургууль бүхлээр ажиллах арга хандлагыг нэвтрүүлнэ гэдэг нь сургуулийн асуудлыг шийдвэрлэхэд суралцагч, багш, ажилтнууд, эцэг эх, олон нийтийн оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн үг. Иймээс СБААХ нь сургуулийн менежментийг дэмжиж буй нэг хэлбэр.
Үүний үр дүнд 2023 онд гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээ 79.8 хувь буюу өмнөх оныхоос 3.22 хувиар ахисан. Удирдлагын манлайлал засаглал, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт бүгд ахисан нь бидний ажлын үр дүн байлаа. Бид энэ сайн туршлагаа улам сайжруулж, түгээн дэлгэрүүлэхийн чөлөө хичээж ажиллах урмыг өнөөдөр авлаа.
СӨБ-ын байгууллаггуудаас тэргүүлсэн Ховд аймгийн 15-р цэцэрлэгийн эрхлэгч Б.ЭНХЦООЖ:
Юуны түрүүнд энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын шилдгээр шалгарсандаа итгэж чадахгүй маш их баярлаж, догдолж байна.
Бид үндэсний эрдэм шинжилгээний хуралд анх удаагаа оролцохдоо “Хамтын оролцоонд тулгуурлан байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь” сэдэвт илтгэлээ хэлэлцүүллээ.
Байгууллагын соёлыг 4 ангиллаар үнэлэх гол 6 хэмжүүрийг тодорхойлсон. Мөн хамт олныхоо дунд Фокус бүлгийн ярилцлага хийх, DISC оношилгооны аргаар үнэлэх гэх мэт олон туршилтуудыг явуулсны дүнд хувь хүн болон хамт олны зөв зохион байгуулалт, арга хандлагаар дамжуулан байгууллагын соёлыг зөв төлөвшүүлж ирсэн. Энэ үр дүнгээ хуваалцсан илтгэл маань мэргэжил нэгт байгууллага хамт олон СӨБ-ын байгууллагын мянга мянган багш нарт сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Д.НАРАНТУЯА:
Энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд “Хамтын ажиллагаагаар сургуульд суурилсан менежментийг сайжруулах нь” илтгэлээрээ гуравдугаар байрт шалгарсандаа их баяртай байна.
Бид бүтэн жилийн турш сонгосон сэдвийнхээ хүрээнд судалгаа хийж, сургууль хамт олноороо туршиж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухлыг таниулах ажилд анхаарч ирсэн. Энэ маань ч үр дүнгээ өгч байгаа.
Бидний судалгааны гол үр дүн, шинэлэг тал нь Сургуулийн менежментийг сайжруулахад багшийн хамтын ажиллагааны зохион байгуулалтыг өөрчилж, Заах аргын нэгдлээс Заах аргын секцийн буюу олонхоос цөөнхийн хэлбэрт шилжсэнээр багш бүрийн манлайлал, хамтран ажиллах чадвар илүү тод харагдаж, бусдад нөлөөлөл нөлөөлөл нэмэгдсэн.
Увс аймгийн Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш М.БАТНАВЧ:
Бид энэ удаа “Үйл ажиллагааны төлөвлөлтийг шинэчилсэн туршилт судалгааны явц, үр дүн” сэдэвт илтгэлээ хэлэлцүүлж дэд байранд шалгарлаа. Сэтгэгдэл маш өндөр байна.
СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааны нийтлэг төлөвлөлт нь ихэвчлэн багшлахуйд чиглэсээр ирсэн.
Хүүхэд хэрхэн яаж суралцдаг болох, тэднийг судалж суралцахуйд төдийлөн анхаараагүйд бид дүн шинжилгээ хийсэн. Энэ чиглэлээрээ Япон улсад очиж туршлага судалж, түүнийгээ хамт олонтойгоо хуваалцан байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөлтийн хувилбарыг хамтдаа шинэчлэн боловсруулсан.
Япон улсын туршлагаар шинэчлэн боловсруулсан хувилбараа өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай уялдуулж, хөдөө орон нутгийн онцлогт тохируулан туршиж нэвтрүүлсэн маань нэлээд ахиц авчраад байна. Бид энэ арга туршлагаа энд цугласан салбарынхандаа, бусад багш нартаа түгээн дэлгэрүүлж чадсандаа талархалтай байна.
Нийслэлийн БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн багш Ж.АТАРЦЭЦЭГ, Т.ОТГОНДАЛАЙ:
2022-2023 онд сургалтын хөтөлбөртөө эцэг эх, асран хамгаалагчдын харилцах дэвтрээр дамжуулан ZAPPAR аппликейшныг ашиглаж байна.
Үүний үр дүнд хамтын ажиллагаанд ахиц гарч, багш ажлын байрандаа хөгжиж суралцах, шинэ дэвшилтэл технлогийг хэрэгжүүлэх, хүүхэд бие даан суралцах нөхцөл боломж илүү сайжирсан.
Цахим хэрэглээний энэ цаг үед утсыг эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөв зохистой хэрэглүүлж хэвшүүлэх, эцэг эх зөв үлгэр үзүүлэхэд, мэдээ мэдээллийг эрх тэгш хүртэх, ашиглах боломжоор хангахад чиглүүлж байна. Мөн хүүхэд өөрөө бие даан суралцах боломж илүү хангагдаж байгаа юм. ZAPPAR апп-г боловсруулан нийт 19 бүлгийн 800 гаруй хүүхдэд давхардсан тоогоор 5800 гаруй цахим хичээлийн санг бүрдүүлэн ажиллалаа.
Говь-Сүмбэр аймгийн 6 дугаар цэцэрлэгийн багш Д.УРАНТӨГС
STEAM боловсролыг өөрийн цэцэрлэгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн 6 бүлгийн 138 хүүхэд, 150 гаруй эцэх эх хамрагдлаа. 2023 оны өөрийн үнэлгээгээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 74.2 хувьтай бага дүнтэй үнэлэгдсэн.
STEAM боловсролыг өөрийн цэцэрлэгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн 6 бүлгийн 138 хүүхэд, 150 гаруй эцэх эх хамрагдлаа. 2023 оны өөрийн үнэлгээгээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 74.2 хувьтай бага дүнтэй үнэлэгдсэн.
Сургалтын шинэ технологийг хэрэгжүүлснээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт сайжирч хүүхдийн хөгжлийн түвшин ахиж байна. Эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч дээрх сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь хэмжээ өссөн.
Багшийн тухайд өөрөө судлах, суралцах, сэтгэн бодох тал дээр анхаарч хүүхдүүдтэйгээ хамт суралцлаа. Үр дүнд нь багшийн бичиг цаасны ажил багасаж, тэр хэрээр хүүхдүүдтэйгээ ажиллах цаг нэмэгдсэн. Хүүхдүүд маш их сонирхож, тэдний сэтгэн бодох бүтэлч сэтгэлгээ хөгжиж эхэлсэн. Тоо тоолох, өнгө хэлбэр дүрс ялгах, таних, харьцуулах, мөн гоо зүйн мэдрэмж илүү хөгжиж байна. Найз нөхдөө хүндэтэх, санаа бодлоо илэрхийлэх, хийснээрээ бахархах, гээд маш сайн өөрчлөлт гарч байна.
Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС-ын Сургалтын менежер Н.ТУУЛ:
“Сургууль багаар ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент” сэдвээр илгэлээ тавилаа. Судалгааг 2020-2024 оны хичээлийн жилийн хугацаанд хийж үр лүнгээ тооцлоо. 600 гаруй сурагчтай, 70 гаруй багш, 790 шахам эцэг эхийг хамруулсан.
Энэ менежмент ийг хэрэгжүүлэхээс өмнө манай сургууль хүний нөөцийн чадавхи, манлайлал, засаглал төсөвлөлт, сургууль, сургалтын орчин, материаллаг хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг нь бага үзүүлэлттэй байсан.
“Сургууль багаар ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент” сэдвээр илгэлээ тавилаа. Судалгааг 2020-2024 оны хичээлийн жилийн хугацаанд хийж үр лүнгээ тооцлоо. 600 гаруй сурагчтай, 70 гаруй багш, 790 шахам эцэг эхийг хамруулсан. Энэ менежмент ийг хэрэгжүүлэхээс өмнө манай сургууль хүний нөөцийн чадавхи, манлайлал, засаглал төсөвлөлт, сургуул, сургалтын орчин, материаллаг хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг нь бага үзүүлэлттэй байсан. Ингээд сургуулийн менежментийн “Алтан гурвалжин” загвараа сургуулийн алсын хараа, эрхэм зорилголд тулгуурлан боловсруулж, асуудлаа өөрсдөө тодорхойлон, үйл ажиллагаа зохион байгуулсан. Засч сайжруулах чиглэлээр нийт 6 төрлийн багц ажил хийж, маш сайн үр дүнд хүрлээ. МАнай хамт олон Би-ээс бид рүү хандлагөа өөрчиллөө.
Багаар ажиллаж, оролцоо сайжирлаа. Ингээд харахаар сургалтын орчин, гадаад харилцаа, чанар, багшийн, байгууллагын хөгжилд ахиц дэвшил гарлаа. Боловсролын үнэлгээний төвийн үнэлгээгээр улсын дунджаас 3 хувь дээгүүр байсан бол сургууль бүхлээр ажиллах арга хандлагад суурилсан менежментээр өнөөдөр 13 хувь илүү гарч 2-р түвшинд үнэлэгдлээ. Анги кабинетийн тоо 75 хувь, мэргэжлийн зэрэг 58 хувь, гүйцэтгэийн үнэлгээ авсан багшийн тоо 46 хувь ахилаа. Эко зуслан буюу сургалтын зуны төвийг өөрсдийн хүчээр байгуулж, зундаа 70 гаруй суралцагч амрааж хөгжүүлж байна. Бусад аймаг, сумынхан ч туршлага судлах гэж ханддаг боллоо.
Шилдэг илтгэлүүд жагсаалтаар:
“ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт СӨБ-ын 2024 оны үндэсний эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн илтгэлийн мэдээлэл | |||
№ | Харьяалал | Оролцогчдын нэр | Илтгэлийн нэр |
Тэргүүн байр | Ховд аймаг | 15-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхцоож, тэргүүлэх, АБТА, анх удаа, 21 жил | Хамтын оролцоонд тулгуурлан байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь |
14-р цэцэрлэгийн эрхлэгч М.Болорцэцэг тэргүүлэх, БШУЯ жуух, анх удаа, 15 жил | |||
Дэд байр | Увс аймгийн Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэг | Эрхлэгч Х.Эрдэнэтуяа | Үйл ажиллагааны төлөвлөлтийг шинэчилсэн туршилт судалгааны явц, үр дүн (Увс, Баруунтуруун сумын цэцэрлэгийн жишээн дээр) |
Арга зүйч Б.Хонгорзул | |||
Багш Н.Чимгээ | |||
М.Батнавч | |||
Багш Ү.Цээбумба | |||
Дэд байр | Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р цэцэрлэг | Арга зүйч Б.Наранцацрал | Багшийн манлайлал, хамт олны ажлын амжилтын хамаарлыг шинжилсэн зарим үр дүн |
Багш О.Эрдэнэцэцэг | |||
Багш Ц.Баясах | |||
Багш Э.Гэрэлцэцэг | |||
Багш Т.Мөнхсоёл | |||
Гутгаар байр | Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэг | Эрхлэгч Г.Мөнхтуяа | Цэцэрлэгийн дэмжлэгийн багийн гишүүдийн хамтын оролцоотой байгууллагын менежментийг хөгжүүлэх нь” |
Арга зүйч Э.Энх-Эрдэнэ | |||
Багш Б.Сүнжидмаа | |||
Багш Б.Бямбаа | |||
Гутгаар байр | Дархан-Уул аймгийн 22-р цэцэрлэг | Эрхлэгч М.Уранчимэг | Багийн ажиллагаа байгууллагын менежментэд эергээр нөлөөлөх нь |
Багш С.Уранчимэг | |||
Багш Б.Отгонзаяа | |||
Гутгаар байр | Нийслэлийн Хан-Уул дүүргийн 326-р цэцэрлэг | Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р цэцэрлэг | Сургалтын байгууллагын менежментийг сайжруулахад кайзен саналын системийн аргыг ашиглах нь |
Тусгай байр | Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р цэцэрлэг | Арга зүйч Т.Баярмаа | Цэцэрлэгийн “Хүүхэд хамгааллын бодлого” -ын хэрэгжилтэд хамтын ажиллагаа чухал болох нь |
Арга зүйч Э.Мөнгөнтуул | |||
Тусгай байр | Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 9-р цэцэрлэг | Эрхлэгч Н.Хишигбаяр | Үйл ажиллагааны дүн шинжилгээнд суурилсан цэцэрлэгийн менежментийн шинэчлэл |
Арга зүйч С.Янжиндулам,. | |||
Багш Төмөрхүү | |||
Тусгай байр | Сонгинохайрхан дүүрэг 316-р цэцэрлэг | Л.Адъяасүрэн | Цахимд суурилсан мэргэжлийн багш нарын бүлгээр байгууллагын менежментийг хөгжүүлэх нь |
“ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт ЕБС-ын 2024 оны үндэсний эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн илтгэлийн мэдээлэл | |||
№ | Харьяалал | Оролцогчдын нэр | Илтгэлийн нэр |
Тэргүүн байр | Орхон аймаг 4р сургууль | Д.Хишигжаргал, И.Нэргүй, Г.Отгонжаргал, Я.Нямаа | Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент |
Дэд байр | Хөвсгөл аймаг Дэлгэрмөрөн цогцолбор сургууль | Б.Гантулга Б.Тунгалагцэцэг Р.Цэрэн-Очир | Дотоод хамтын ажиллагааны DMTS 5P аргачлалаар сургуулийн менежментийг хэрэгжүүлэх нь |
Дэд байр | Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4-р сургууль | Б.Нарангэрэл Г.Шинэжаргал Д.Мөнхбаатар С.Ууганбаяр Г.Энхмаа, М.Баянбулаг, Э.Мөнх-Эрдэнэ | Алсын хараанд чиглэсэн “Үеийн үйл ажиллагаа”-аар хамтын хөгжлийг дэмжих нэгэн шийдэл |
Гутгаар байр | Төв аймгийн Зуунмод сумын 5р сургууль | О.Мөнхтуул Б.Насанжаргал | Багийн хамтын оролцоо сургуулийн менежментэд нөлөөлөх нь |
Гутгаар байр | УБ хот Хан- уул дүүрэг 32р сургууль | Ц.Байгальзаяа Г.Доржпагма | Сургуулийн бүтээлч загварыг ашиглан сургуулийн менежментийн үр дүнд нөлөөлөх нь |
Гутгаар байр | Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 4р сургууль | Б.Лхагвасүрэн Э.Сэргэлэн М.Алтансувд Д.Нарантуяа С.Эрдэнэжаргал Б.Мөнгөнчимэг Б.Дэлгэрмаа | Хамтын ажиллагаагаар сургуульд суурилсан менежментийг сайжруулах нь |
Тусгай байр | Дундговь аймгийн Мандал сургууль | М.Энхбаяр Э.Мөнхзул Г.Тогтохжаргал Ж.Пүрэвсүрэн Б.Саранзаяа Ц.Энхцэцэг Г.Оюунгэрэл О.Уранбаяр Э.Болорцэцэг Э.Нарангэрэл | Хүүхэд төвтэй сургуулийн менежментийг дэмжихэд “Багшийн менежментийн нэгдсэн зураглал”-ыг боловсруулж, хэрэгжүүлсэн нь |
Тусгай байр | УБ хот Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 25р сургууль | С.Анхтуяа Б.Нямсүрэн Д.Дэлгэрмаа | Хамтарсан багийн оролцоотойгоор тэгш хамруулан сургах боловсролын үйлчилгээг хөгжүүлэх нь |
Тусгай байр | УБ хот, Баянгол дүүргийн Эрдмийн өргөө сургууль | С.Ариунгэрэл | Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах сургуулийн менежментийн загвар |
Багш нар хичээлээ судалгаа шинжилгээн дээр зохион байгуулж байна
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2023-2024 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурал “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын мeнeжмeнтийг хөгжүүлэх нь” сэдвээр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
57 дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын багш нарын эрдэм шинжилгээний хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 200 гаруй багш, удирдах ажилтан оролцож нийт 59 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Цар тахалтай холбоотой сүүлийн жилүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулж байсан эрдэм шинжилгээний хурлыг танхимаар, хоёр салбар хуралдаантай өргөн хэмжээнд зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хурлын материалууд нь 2-3 жил хэвлэлгүй өнжжээ. Харин энэ жилээс эхлэн сэргээж байгааг зохион байгуулагч Боловсролын судалгааны хүрээлэн (БСҮХ)-гээс мэдээллээ.
Хурлыг тус хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл нээж үг хэлэхдээ, сурган хүмүүжүүлэх уншлагыг сургууль, багш нар сургалтынхаа үйл ажиллагааны асуудлаар илтгэл бичиж уралдах эрдэм шинжилгээний хурал болгосныг онцлоод энэ нь нэг талаас боловсролын хөгжил, сургалт заах аргын асуудлыг өмнө нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд авч үздэг байсан бол боловсрол судлалын шинжлэх ухаан манай улсад хөгжлийнхөө шинэ үед дэвшин орсонтой холбоотой хэмээн тэмдэглэн хэллээ.
Нөгөө талаар ЕБС-ийн багш нар дээрээс өгсөн чиглэлээр материал уншиж илтгэх биш, харин олон улсын түвшинд гарсан боловсрол судлалын орчин үеийн ололтыг ашиглах, өөрсдийн судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж сайжруулах хэмжээнд заах арга, хэлний боловсрол нь дээшилсэнтэй холбоотой юм гэв.
Багш нарыг зөвхөн хичээл удирдан чиглүүлэгдэг, зохион байгуулдаг гэж ойлгодог. Тэгвэл хичээлээ судалгаа шинжилгээний үндсэн дээр зохион байгуулдаг. Тиймээс нэг үүрэг нь судалгаа шинжилгээ. Энэ судалгаа шинжилгээгээ зохион байгуулалтайгаар хийж, үр дүнгээ танилцуулж байна гэж тус ЭШХ-ыг зохион байгуулж байгаа БСҮХ-ийн багш, судлаачид танилцууллаа.