Байгаль орчин

Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Маргааш буюу дөрөвдүгээр 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, нөгөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, IV/7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 6,7-нд тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7-12, өдөртөө +4-1 градус.

Харин өнөөдрийн хувьд ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Дашрамд, Монгол орны зарим уулын байршлын мэдээллийг хүргэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version