Дуу хөгжимНийтлэлБайгаль орчинВидеоНийгэмФото сурвалжлагаFocusШинэ мэдээ

Олон улсын уран бүтээлчдийн өдрийг “Амьтан хайрлах-Монгол ухаан” сэдвийн дор тэмдэглэлээ

Олон улсын уран бүтээлчдийг өдрийг жил бүрийн 4 сарын 3-ны өдөр тэмдэглээд найман жил болж байна. Энэ өдөр хүн төрөлтөнд баяр хөөр, аз жаргал, сэтгэлийн тайтгарал авчирч, зовлон гунигийг нь илааршуулдаг бүхий л уран бүтээлчдэд хайр талархалаа илэрхийлдэг уламжлалтай билээ.

1 / 6

Монголчууд эрт дээр үеэс амьтадыг өөрийн гэр бүлийн гишүүний нэг мэт үзэж ихэд хайрлан олноо түгэн дэлгэрсэн ардын аман зохиолууддаа өвлүүлэн үлдээсэн байдаг. Дэлхийн хүмүүст Монголчуудын байгаль орчин, амьтадын оршихуйд хөндлөнгөөс үл оролцон, хор хөнөөл учруулахаас ямагт болгоомжилж ирсэн тухай үүнийгээ урлагийн хэлээрээ илэрхийлдэг байсан тухай болон одоо ч байгаа уламжлалын тухай энэ фестивалийн үеэр хөндөж ярьсан юм. Энэ уламжлалын нэг тод жишээ бол Монголчуудын ардын болон зохиолын уран бүтээл дахь адууны тухай дүрслэл байдаг. Тиймээс Арьяабал бясалгалын төвөөс зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмдэглэлт өдрийг энэ удаад Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран залуу уран бүтээлчдийн фестивалийг “Амьтан хайрлах-Монгол ухаан” сэдвийн дор өнгөрүүллээ. Хөгжмийн фестивальд энэ чиглэлээр уран бүтээл туурвисан 13 залуу уран бүтээлч оролцов.

2 / 6

Олон улсын уран бүтээлчдийн өдрийг санаачилсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай өөрийн  урлагын бүтээлээрээ дамжуулан хүн төрөлтөн ба бусад амьд төрөлтнүүдийн хооронд ямар нандин шүтэлцэл байдаг тухай олонтоо харуулсан байдаг. Тэдгээрийн нэгээхэн хэсэг бол “Эрхэм Ариун Амьтад”, “Шувууд миний амьдралд”, “Ноход миний амьдралд” хэмээх Амазон сайтын шилдэг борлуулалттай номоор шалгарсан бүтээлүүд юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай “Эрхэм Ариун Амьтад” номондоо цэнхэр тэнгэр, хөрст дэлхийгээрээ гэрээ хийн амьдардаг хун шувуу, хэрэм, нугас, минжээс өгсүүлээд жижигхэн эмгэн хумс хүртэл олон амьтад ямар ариун ухамсартай, байгаль дэлхий хүн төрөлтний оршихуйг хөглөсөн өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг тухай бичсэн байдаг.

3 / 11

“Шувууд миний амьдралд” номонд 30 гаруй төрлийн тоть шувуудынхаа тухай зэрлэг байгаль дунд амьдардаг тэдгээр төрөлтнүүдийн тухай нүдэнд харагдтал дүрслэн харуулжээ. Зэрлэг байгалиас нь хүчээр холдуулан, хүний гарт орсон тэдний өнгөрсөн амьдрал хэдийгээр сэтгэл өвдөв адал явдлаар дүүрэн ч төрөлхийн зөн билэгээ гээлгүй, хайр, нөхцөл болзолгүй нөхөрлөл нь эргэн тойрондоо баяр хөөр тараан байгааг тэмдэглэн бичсэн байдаг. Их Багш нэгэнтээ хэлэхдээ “Бид шувуудын нэгэн адил бусдыг ойлгодог болбол юутай сайн… Тэд нөхөрлөлийнхөө төлөө амиа зольж чадна. Яг л хүний адил тэд зовлон гунигийг мэдэрдэг” гэжээ. “Ноход миний амьдралд” номонд таныг нөхцөл болзолгүй, туйлын үнэнчээр хайрлах нэгэнтэй хамт амьдарна гэдэг бол амьдралд учрах нэгэн аз завшаан гэж Их Багш бичжээ. Энэ номыг уншсан олон хүмүүс нохойны тухай өргөн хүрээтэй ойлголт авч үрчилж авч тэжээсэн олон сайхан дурсамжууд байдаг ажээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version