Эрүүл мэндFocus

Хэнтий: 0-17 насны нийт хүүхдийн 65,4 хувь нь шүд цоорох өвчтэй гарчээ

Хэнтий аймагт амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх “Үoung doctors” клубийн сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. 

Энэ сарын 2-4-нд болох уг сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоол, “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Эрүүл мэнд, Боловсрол шинжлэх ухааны сайдын хамтарсан 2024 оны нэгдүгээр сарын 19-ний тушаал, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл ирээдүй” арга хэмжээний хүрээнд хийж буй юм.  

Тус аймгийн хэмжээнд 0-17 насны 18561 буюу нийт хүүхдийн 64,1 хувь нь эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс 65,4 хувь нь шүд цоорох өвчтэй гарчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version