БоловсролНийслэл

Сургууль, цэцэрлэгийн 15 байршилд лед гэрлэн гарц суурилуулжээ

Тээврийн цагдаагийн албаны тайлан мэдээлэлд хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн цаг үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үед байдаг.

Иймээс сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор НЗДТГ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 135 сургуулийн 143 байршилд явган хүний гарцад лед проектор суурилуулна.

Өнөөдрийн байдлаар 14 сургуулийн 15 байршилд зохицуулдаггүй явган хүний гарцад лед проектор гэрэл суурилууллаа.  Тодруулбал, Баянгол дүүргийн долоон байршилд буюу 20, 38, 47, 118, 141, “Сэтгэмж” сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 57, 138, 139, 140 дүгээр сургууль болон Баянзүрх дүүргийн 44 дүгээр цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль орчимд лед гэрлэн гарц суурилуулсан.

Мөн Чингэлтэй дүүргийн 37, 24 дүгээр сургуулийн хоёр байршилд явган хүний гарцад лед проектор гэрэл суурилуулж байна

Эх сурвалж: НЗДТГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version