Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэхдээ Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумыг бүхэлд нь эдийн засгийн чөлөөт бүс болгох, Боомт хот болгох бодлого баримтлан хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байна гэдгийг онцоллоо.