Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга: Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд эхний ээлжинд боомтыг чиглэсэн авто замууд болон боомтын цогцолборуудыг бүтээн байгуулах ажлууд хийгдлээ гэдгийг онцолж байна.