ОБЕГ

“Оюу толгой” ХХК-ийн уурхайн талбайд ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газар, “Оюу толгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд “Оюу толгой” уурхайн талбайд ажиллаж, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах талаар мэргэжил арга зүйгээр хангаж,  дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

Онцгой байдлын байгууллагаас  болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлд 2017 оноос хамтран ажиллаж ирсэн бөгөөд  гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж 2019 онд, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх зорилгоор 2024 онд  санамж бичгийг тус тус байгуулан, хамтран ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version