Хууль эрх зүйFocus
“Говийн эко хүнс” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говийн эко хүнс” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт мэдээллийн мөрөөр ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг /2024.03.20/ БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцагчид нийт 9 дээж авч, Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид, байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний хяналтын чиглэлийн улсын байцаагчид хэрэглээний ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид дээжийг хүргүүлэн ажиллаад байна.