Эрүүл мэндFocus

БНСУ-д жил бүр 2 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлүүлэхээр боллоо

Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг БНСУ-д “Монголд үйлдвэрлэв 2024” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үеэрээ Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнгийн хамтаар тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгийн захирал Хо Жүн, Захиргааны дарга Чой Жон Гил, Нийгмийн ажлын багийн ахлагч Хван Се Хи нартай албан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газраас санаачлан 2 настайдаа хүнд түлэгдсэн Б.Үүрийнгэгээ охины эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан хүсэлтийн дагуу БНСУ-ын Түлэнхийн сан болон Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгт амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадваргүй бага насны хоёр хүүхдийг эмчилгээнд хамруулах боломжийн талаар ярилцаж, үр дүнд хүрлээ.

Иймд Жижиг, дунд үйлдвэрийн газраас дээрх шаардлагыг хангасан бага насны хүүхдийн судалгааг хийж байгаа тул 91919226 дугаартай утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлнэ үү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version