ЖендэрОнцлох

21 аймагт жендэрийн асуудал хариуцсан үндэсний шинжээчдийг бэлтгэнэ

Төслийн талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзээс тодруулбал, “Энэ шинэ төслийг НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд жендэрийн асуудал хариуцсан үндэсний шинжээчдийг бэлтгэх зорилготой”-г хэллээ.

Ингэснээр манай улсад одоо ажиллаж байгаа шинжээчдийн бүрэлдэхүүнийг илүү өргөжүүлэх аж. Тодруулбал, 21 аймагт жендэрийн асуудал хариуцсан үндэсний шинжээчдийг бэлтгэх юм. Тэднээр дамжуулан салбарын яам орон нутаг дэхь мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлж ажиллана гэв. Үүнээс гадна цахим болон цахим бус байдлаар мэдээлэл солилцож туршлага хуваалцах платформуудыг хөгжүүлэх аж. Ийм системийг өргөжүүлэх төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.  

Өнөөдрийн байдлаар манай улсад Жендэрийн Үндэсний хорооны дэргэд 9 шинжээч эксперт дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Эдгээр хүмүүс бодлого тодорхойлоход үүрэгтэй, улмаар салбар бүрд ажиллах үндэсний шинжээчдийн багийг бүрдүүлэх зорилготойг Жендрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version