World
Хөшигийн хөндий орчимд -38 хэмд хүрч, Сөүлийн нислэг түр хойшилжээ
Хөшигийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрч, хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй болжээ. Үүнээс шалтгаалан 2024.02.21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн цагийг 11:45 болгон хойшлуулсан байна.
ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.
ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
Эх сурвалж: МИАТ ТӨХК