Байгаль орчинFocus

Улаанбаатарт өдөртөө -18…-20 градус хүйтэн байна

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38…-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -34…-39 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -28…-33 градус байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39…-41 градус, бусад хэсгээр -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version