ОБЕГFocus

Малчдад туслах аянд нэгдэхээ илэрхийлсээр байна

Онцгой байдлын ерөнхий газарт хандан байгалийн гамшигт нэрвэгдээд буй малчдад туслах аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улсын харцага Г.Ганхуяг малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, туслахаар “Бид Монголчууд” аян эхлүүлсэн бөгөөд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Тус аянд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монголын үндэсний бөхийн холбоо болон Морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, “Малчин” ХХК хамтран оролцох юм байна.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын нөөцийн газрын дарга хурандаа Ч.Цогбаяр нар хандивын аян санаачлагчдыг хүлээн авч уулзаж хуулийн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн зарцуулалтыг ил, тод тайлагнахаас гадна хандиваар бараа материал авах тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 30 хувиас хэтрээгүй, бусад материалын эдэлгээ, чанар мөн хэмжээтэй байх журамтайг танилцууллаа.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс малчдад туслах хандивын аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа тул хандивын нэгдсэн дансыг нээгээд байна. Хаан банк 5263315732 Онцгой байдлын ерөнхий газар нэртэй дансанд хандах боломжтой. Гүйлгээний утга хэсэгт хандивлагчийн нэр /байгууллага, иргэн, ТББ г.м/ холбогдох утасны дугаарыг бичнэ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version